LESSON FIVE


Present Continuous Tense - ийн хэлбэр хэрэглээтэй танилцах болно. Мєн Present Continuous Tense - ийг Present Simple Tense - тэй харьцуулан хэд хэдэн дасгал хийж vзэх болно.
Form of the Present Continuous Tense.
I
am
(not)
reading a book.
You/We/They
are
He/She/It
is

Би
ном
уншиж
(уншаагvй)
байна.
Чи/Бид/Тэд
Тэр эрэгтэй/эмэгтэй / Тэр
Тийм/ Yгvй асуулт
Am
I
reading a book?
Are
you/we/they
Is
he/she/it
Хариулт
Are you having a good time? Yes, we are
Is my English getting better? Yes, it is.
Are they having a party? No, they aren't.
Асуулт
Би
юу
хийж
байна вэ?
Чи/Бид/Тэд
Тэр эрэгтэй/эмэгтэй/Тэр
Usage of the Present Continiuos Tense.

1. Энэ vйл vгийн цаг нь яг одоо ярьж байх vед болж буй vйл явдлыг дvрслэхэд хэрэглэдэг.
Жишээ нь: "Where is Baatar?" "He is having a bath". - "Баатар хаачсан бэ?" " Тэр усанд орж байгаа." (яг одоо, ярьж байх vед)
Hello! I am looking for your manager. Where can I find him?- Сайн байна уу? Би танай менежрийг хайж явна. Би тvvнийг хаанаас олж болох вэ?
He is wearing red shoes. - Тэр улаан гутал ємсєж байна. (яг одоо ємсєж байгаа эсвэл яг одоо ийм хувцастай байгаа)
2. Бид мєн Present Continuous Tense- ийг ямарваа нэг vйлдэл эхэлчихээд дуусаагvй (тєгсєєгvй) vргэлжилж байгаа тохиолдолд хэрэглэдэг.
Жишээ нь: Do you know that my brother is building a house. - Манай ах байшин барьж байгаа гэж чи мэдэх бил vv?
(яриа болж байгаа vед vйлдэгдээгvй ч гэсэн байшин бариад эхэлчихсэн дуусаагvй vргэлжилж байгаа тул одоо vргэлжилж буй цагийг хэрэглэжээ)
I am learning Japanese at the moment - Би Япон хэл одоо vзэж байгаа. (яг одоо яриан дунд vзээгvй ч гэсэн vзээд эхэлчихсэн дуусгаагvй )
3. Бид одоо vргэлжилж буй цагийг єєрчлєгдєж буй нєхцєлvvдийн талаар ярихдаа хэрэглэдэг.
Жишээ нь: The world is changing. Things never stay the same. - Дэлхий ертєнц єєрчлєгдєж байна. Юмс нэг байрандаа байхаа больжээ.
These days food is getting more and more expensive. - Одоо vед хvнс улам л их vнэтэй болсоор байна.
Одоо бvгдээрээ Present Continuous Tense болон Present Simple Tense - vvдийн хэрэглээг харьцуулж vзье. Энэ хоёр цаг хоёул одоо цагийг илэрхийлэх боловч хоорондоо хэд хэдэн зvйлээр ялгаатай.
Present Continuous Tense нь тэр vед болсон зvйлийн талаар хэлэхэд хэрэглэгдэнэ.
Жишээ: Water is boiling. Can you turn it off, please? - Ус буцалж байна. Та салгаад єгєєч.
I am speaking to you in English. - Би чамтай Англи хэлээр ярьж байна.
Present Simple Tense нь давтагддаг vйлдэл эсвэл ерєнхий юмны тухай ярихад хэрэглэгдэнэ.
Жишээ: The water boils at 100 degrees Celsius. - Ус 100 градуст буцалдаг.
I speak English. - Би Англи хэлээр ярьдаг. (мэддэг)
Present Continuous Tense - ийг тvр зуурын vйлдэлд хэрэглэдэг.
Жишээ: I am living with my parents now. - Би одоо эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа.
The phone is not working today. - Утас єнєєдєр ажиллахгvй байгаа.
Present Simple Tense - ийг байнгын тогтмол нєхцєлд хэрэглэнэ.
Жишээ: I live in Ulaanbaatar. - Би Улаанбаатарт амьдардаг.
This phone does not work. - Энэ утас ажилладаггvй юм.
АНХААР !!!!
Зарим vйл vгс зєвхєн Present Simple Tense дээр хэрэглэгддэг.
Жишээ нь: "I am knowing" гэж хэлж болохгvй. Та зєвхєн "I know" гэж хэлж болно.
Дараах vгс зєвхєн Present Simple цаг дээр хэрэглэгддэг.
want, like, belong, know, need, love, see, realize, prefer, hate, hear, believe, suppose, mean, understand, forget, remember, seem
"have" ( эзэмших, юмтай гэсэн утга илэрхийлж байгаа vед)
Жишээ: I have a car. - (I am having a car - буруу)
I have a big family. - (I am having a big family - буруу)
"think" ( санаа бодлоо илэрхийлэх гэсэн утга илэрхийлж байгаа vед)
Жишээ: What do you think about Mongolia and Mongolians? - Та монголчуудын тухай ямар бодолтой явдаг вэ?
Гэхдээ "think" нь одоо юу яг толгойд чинь бодогдож байгааг илэрхийлж байгаа бол "- ing" тєгсгєлийг авна.
Жишээ: What are you thinking about? - Та одоо юу бодож байна вэ?
Share on Google Plus

"МУИС"Орхон сургууль

ТА ЯГ ОДОО МУИС-н ОРХОН СУРГУУЛИЙН англи хэлний багшийн 3B ангийн оюутан Н.Баасандоржийн ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙНА. Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум "ДЭНЖ" баг "МУИС-Орхон сургууль".
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment