The Present Continuous Tense

Үйл явдал дуусаагүй үргэлжилж байх нь энэ бүлгийн онцлог юм. Үргэлжлэх цагийн бүлгийг ерөнхийд нь томъёолбол:    To be +P1

Энэ цагийг мөн “progressive” гэж нэрлэдэг. Үйл үгийн үндсэнд “-ing” залгахад доорх бичлэгийн дүрмийг баримтлана.
Ø  Үгийн эцсийн “e” гээгдэнэ. Жишээ нь: to take-taking 
         to write-writing       to serve-serving
Ø  Үгийн эцсийн дан гийгүүлэгчийн өмнөх богино эгшгийг хадгалахын тулд эцсийн гийгүүлэгчийг давхарлаж бичнэ.
Жишээ нь:to put-putting      to run-running    to swim-swimming
Ø  “ie” эгшгийн нийлэмжээр төгссөн бол “ie” нь “y” болж хувирна. Жишээ нь: to tie-tying to lie-lying
Ø  Бусад тохиолдолд + төгсгөлийг үйл үгэнд шууд залгаж бичнэ. Жишээ нь:to talk-talking   to buy-buying
Монгол хэлнээ гол төлөв “-ж” байна хэмээн орчуулагддаг.
Энэ цагийг доорх тохиолдолд хэрэглэнэ.
  1. Өгүүлэгч этгээдийн ярьж буй хоромтой давхцан үргэлжилж буй үйл явдлыг илэрхийлнэ.
I’m cooking dinner-Би оройн хоолоо хийж байна.
She is dancing at the moment-Тэр эмэгтэй одоо бүжиглэж байна.
  1. “Одоо” цагтаа багтаж харьцангуй удаан хугацаанд үргэлжлэн буй үйл явдлыг илэрхийлнэ.
This week we are reading “Lady Anu” by B.Rinchen -Энэ долоо хоногт бид Б.Ринченгийн  “Ану хатан” –г уншиж байна.
  1. Ойрын ирээдүйд болох үйл явдлыг илэрхийлнэ. Энэ тохиолдолд ихэвчлэн хөдөлгөөн заасан үйл үгс хэрэглэгддэг.
I’m going to the Eastern aimag tomorrow-Би маргааш Дорнод аймаг руу явна.
  1. Өөрчлөгдөн хувирсаар буй үйл явдлыг илэрхийлж болно.
The number of people without jobs is increasing-Ажилгүй хүмүүсийн тоо өсч байна.
  1. Үйл явдал давтагдахад өөр нэг үйл явдал давхцан үргэлжилж болно.
I wear my glasses when I’m reading-Би уншиж байх үедээ нүдний шилээ зүүдэг.
  1. Тэрчлэн уурлаж, уцаарлах байдлыг илэрхийлж болно. Энэ тохиолдолд:
Always-( ямагт)
Forever-(үүрд, үргэлж)
Constantly-(үргэлж, байнга)
Continuelly-(байнга, тасралтгүй ) зэрэг үгс хэрэглэгддэг.
The man next door is constantly drinking vodka and shouting louding during the night-Хажуу айлын хүн байнга архи ууж, шөнийн турш чангаар хашгичих юм.
Continuous”-т хувирдаггүй үгс
            Хэсэг бүлэг үгс тухайлбал мэдрэхүй (sense) , ойлгоц (perception), оюуны үйл ажиллагаа(mental activity) зэргийг илэрхийлсэн үгс одоо үргэлжлэх цагт хувирдаггүй. Энэ тохиолдолд жирийн цагийг хэрэглэнэ. Жишээ нь:
Do you understand what he is speaking about?-Тэр юуны тухай ярьж байгааг чи ойлгож байна уу?
I like this bracelet-Энэ бугуйвч надад таалагдаж байна.
Do you remember at day?-Чи тэр өдрийг санаж байна уу?
Бодох сэтгэх гэсэн утгаар “think” гэдэг үг нь энэ цагт хувирч болно. Жишээ нь:
What are you thinking about?-Чи юуны тухай бодож байна вэ?
“Continuous”-т хувирдаггүй үгсийг жагсаавал:
to know-мэдэх
to want-хүсэх дурлах
to like-таашаах, дуртай байх,таалах
to wish-хүсэх дурлах ерөөх
to love-дурлах хайрлах хүсэх
to feel-мэдрэх, ухамсарлах, ойлгох, мэдэх
to see-харах, үзэх, ойлгох, ухаарах
to hear-сонсох
to seem-санагдах, бодогдох, үзэгдэх
to think-бодох, сэтгэх, санах
to realize-ойлгох,ухамсарлах, бүрэн төсөөлөх
to understan-ойлгох, мэдэх
remember-санах, дурсах
to forget-мартах, умартах
to recognize-таних, мэдэх
to beleive-итгэх, найдах, бодох, таамаглах гэж үзэх
to mean-утгатай байх, бодох, санаатай байх
to suppose-таамаглах, бодох, үзэх
to hate-үзэн ядах, дургүй байх
to belong-хамаарах, харьяалагдах
to prefer-эрхэмлэх, илүүд үзэх
to need-хэрэгтэй болох, шаардагдах, хэрэг болох
to be-байх болох
to have-тай,тэй,той-байх, бий, байх
“to be ” ”have to” үйл үгс нь үйлийг илэрхийлэх тохиолдолд “-ing” төгсгөл авч хувирна, өөрөөр хэлбэл үргэлжлэх цагийн бүлэгт хувирна. Жишээ нь:
They are having dinner-Тэд оройн хоолоо идэцгээж байна.
I’m being careful-Би болгоомжтой байгаа.
Тусгай асуулт:
What are you doing now?-Чи одоо юу хийж байна вэ?
I’m watching TV-Би зурагт үзэж байна.
What is your brother doing?-Ах чинь юу хийж байна вэ?
He is tanning a marmot skin-Тэр тарваганы арьс элдэж байна.
Ерөнхий асуулт:
Are you speaking Italian?-Чи Италиар ярьж байгаа юмуу?
Yes. I’m-Тийм ээ.
Is Tom sleeping?-Том унтаж байгаа юмуу?
No, he isn’t. He is lying on the bed and watching TV-Үгүй ээ. Тэр орон дээрээ хэвтээд зурагт үзэж байгаа юм.
Ялгах асуулт:
Are you writing a composition or a letter?-Чи зохион бичлэг бичиж байгаа юмуу, захиа бичиж байгаа юмуу?
I’m writing a composition-Би зохион бичлэг бичиж байна.
Is he translating or copying the text?-Тэр сэдвийг орчуулж байгаа юмуу, хуулж байгаа юмуу?
He is translating it-Тэр үүнийг орчуулж байгаа юм.
Үгүйсгэх өгүүлбэр:
I’m not joking-Би тоглоогүй байна.
She isn’t crying-Тэр эмэгтэй уйлаагүй байна.
Why aren’t you writing?-Чи яагаад бичихгүй байна.
                                                “To be going to”
            Энэ хэллэг нь ойрын ирээдүйд болох гэж буй буюу хийхээр завдаж буй төлөвлөсөн үйл явдлыг илэрхийлдэг. “TO BE” гэсэн хэллэг нь бие ба цагаар хувирна.Жишээ нь:
Tomorrow we are going to leave for Moscow-Бид маргааш Москва руу явах гэж байгаа.
My brother is going to take an entrance examination the day after tomorrow-Дүү маань нөгөөдөр элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа.
Иймэрхүү өгүүлбэрийг одоо үргэлжлэн байгаа цагаар илэрхийлж болно. Жишээ нь:
I’m going to the concert to night.

 
Share on Google Plus

"МУИС"Орхон сургууль

ТА ЯГ ОДОО МУИС-н ОРХОН СУРГУУЛИЙН англи хэлний багшийн 3B ангийн оюутан Н.Баасандоржийн ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙНА. Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум "ДЭНЖ" баг "МУИС-Орхон сургууль".
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment