Англи хэлний эзэмших чадварууд

Ярих чадвар
Суралцагсад Англиар дvрмийн болон vгсийн сангийн зохих мэдлэгтэйгээр албан болон єдєр тутмын ярианы мэргэжлийн аль ч харилцан ярианий дийлэнх хэсгийг ойлгон ярьдаг болох юм.Тэд нар єєрсдийн дур сонирхол аль нэг мэддэг салбарын чиглэлийн дагуу бага алдаатай, vгсийн сангийн бараг бэрхшээлгvй ярьдаг болно. Тэд нар нилээд хvнд дvрмийн бvтэцтэй єгvvлбэрээр харцангуй бага алдаатай сонсож буй хvнд сайн ойлгогдож байна.
Сонсох чадвар
Суралцагсад унаган хэлтэй болон бусад Англиар буй хvмvvсийн албан болон єрийн ярианы ихэнхэд оролцохын тулд зохих тvвшинд ойлгодог болно. Тэд нар бараг унаган хэлтэй хvн шиг ярьж буй хvний ихэнхийг ойлгож бага зэргийг ойлгохгvйгээр алдаж болох юм. Ерєнхийдээ тэд жирийн хурдтай яриаг бараг давтаж асуулгvй ойлгодог болох юм.
Бичих чадвар
Суралцагсад єєрийн ахуйн болон ажлын хэрэгцээний зvйлээ Англиар дvрмийн болон vсэглэлийн алдаагvй бичдэг болно. Тэд єєрсдийн сонирхож буй юмаа тєвєггvй vгсийн сангийн хязгаард баригдалгvй бичдэг болох юм. Тvvнчлэн тэд нар хувийн болон мэргэжлийн бичгийн сгилийг ялгадаг болно.
Унших чадвар
Суралцагсад стандартын зvйлийг vншиж чаддаг болох ба vvн дотор жирийн зvйл єдєр тутмын захидал харилцаа тэдний мэргэжлийн гарын авлага зэрэг орно. Тэд нар ямар нэг чухал vгийг толь бичиг ашиглахгvйгээр ойлгодог болно.
Заах арга
Хэл сурах багш тєвтэй єєрєєр хэлвэл багш бvх юмийг хийх бус харин оюvтан єєрєє биеэ дааж сурах болно. Багш хичээлээ заан та бvхэнд даалгавар єгєх болно. Хичээлийн єгєєж vр дvн явцийн талаар байнга санал асуулга явуулж байх болно.
Заах хэлний цагууд
Суралцагсад доорхи цагуудыг идэвхитэй болон идэвхигvй хэлбэрээр vздэг. Yvнд Present simple( ) Present progressive ( ) Present perfect ( ) Simple past ( ) Past progressive( ) Past perfect ( ) Future ( ) Future perfect ( ) Мєн тvvнчлэн оюугнууд дайвaр vг, хэвшмэл vгсийг хэрэглэдэг болно.Мєн тэд Present prefect progressive( I have been walking), past prefect progressive( I had been walking) болон future progressive (I’ll be going) зэрэг хvнд цагуудын хэрэглээг ойлгох болно.
Дvрэм єгvvлбэрийн бvтэц
Доорх єгvvлбэрийн бvтэц хэлбэрийг суралцагсад хэрэглэж чаддаг болно. Yvнд: Хавсарсан нийлмэлжийг ашиглан дэлгэрэнгvй нийлмэл єгvvлбэрийг ашигладаг болох Нєхцєлт хэлбэрvvдийг ашиглаж чаддаг болно. Аливаа нэгэн зvйлийг харцуулан тэдгээрийн давуу ба сул талыг ярьдаг болох бєгєєд vvнээс гадна суралцагсад ямар нэг тусламж хэрэгтэй vед буюу тодруулж асуух тvvнчлэн харамсалаа илэрхийлэх, єнгєрсєн зvйлийг ярих, хувийн санал бодлоо илэрхийлж чаддаг болох юм.
Yгсийн сан
Оюутнууд идэвхитэй 4-5.000 vгийн сантай болж ерєнхий зvйр болон адилтгалт хэллэгvvдийг мэддэг болно. Багш нар оюутнуудыг нэг буюу тvvнээс дээш шинэ vг сурах системийг хэрэглэхийг дэмжиж vгс хоорондоо хэрхэн яаж холбогдож байгааг заах болно. Жишээ нь: нэр vг vйл vгийн холбоо, зvйрлэл, биеийн эрхтэний нэр г.м. Суралцагсадад vгийг дан ганцаар биш харин холбоос ба єгvvлбэрт оруулан цээжлэхыг заах болно. Тэд vгийг утгыг агуулгаас таахыг заалгах болно.
Дуудлага
Суралцсагсад vгийг буюу єгvvлбэрийг унаган хэлтэй ойролцоо ярьдаг хvмvvст ойлгогдохоор дууддаг болно.Тэд vгийн сул болон чанга авиаг зєв дууддаг болно. Жишээ нь: was гэх сул хэллэгтэй vгийг I was eating гэсэн єгvvлбэрт зєв дуудан єргєлтийг зєв тавьж єгдєг болно. Тvvнчлэн тэд нар vйл vг ба нэр vг нь адил бичлэгтэй vгийг ондоо дуудлагаар нь зєв дууддаг болно.Жишээ нь. conduct. conduct гэж ялган дуудна.
Англиар єєрийгєє чєлєєтэй илэрхийлэх
Оюутнууд аливаа зvйлийг єєрийн хэмжээнд чєлєєтэй илэрхийлэн урт пауз болон удаан бодож ээрэлгvй ярьдаг болох юм. Багш нар оюутнуудыг анхан шатны тvвшинєєс эхлэн чєлєєтэй ярихийг дvрмийн хамт зэрэг зааж сайжруулж явна
Share on Google Plus

"МУИС"Орхон сургууль

ТА ЯГ ОДОО МУИС-н ОРХОН СУРГУУЛИЙН англи хэлний багшийн 3B ангийн оюутан Н.Баасандоржийн ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙНА. Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум "ДЭНЖ" баг "МУИС-Орхон сургууль".
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment